Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

С.Мөнхнасан: Улаанбаатар-Пусаны хооронд шууд нислэгтэй болно

2016 оны зуны нислэгээс Улаанбаатар-Пусан чиглэлд 162 хүртэл суудалтай Б737, А321, А320 маягийн агаарын хөлгөөр, долоо хоногт 2-3 удаагийн нислэг үйлдэхээр тохиролцсон. БНСУ-ын “Эйр Пусан” компани нислэг үйлдэх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Мөнхнасан: Улаанбаатар-Пусаны хооронд шууд нислэгтэй болно
С.Мөнхнасан: Улаанбаатар-Пусаны хооронд шууд нислэгтэй болно. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Пусан хот-Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болж байгаа талаар Зам, тээврийн яамны Агаарын тээврийн хэлтсийн дарга С.Мөнхнасангаас тодрууллаа.

-Пусан-Улаанбаатарын чиглэлд шинэ нислэг нээгдэж байгаа гэдэг нь үнэн үү?

-Тийм. Өнгөрсөн оны аравдугаар сард Турк улсад болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын харилцааны хэлэлцээний олон улсын хурлын үеэр хийсэн уулзалтаар энэ чиглэлд нислэг үйлдэхээр БНСУ-ын талтай тохиролцсон.

-Нислэгийг хэзээнээс, ямар авиа компани үйлдэх вэ?

-2016 оны зуны нислэгээс Улаанбаатар-Пусан чиглэлд 162 хүртэл суудалтай Б737, А321, А320 маягийн агаарын хөлгөөр, долоо хоногт хоёроос гурван удаагийн нислэг үйлдэхээр тохиролцсон. БНСУ-ын “Эйр Пусан” компани нислэг үйлдэх юм.

-Шинэ нислэг нээгдэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр онгоцны тийзийн үнэ буурах магадлалтай гэж харж байна. Одоогоор Монгол, Өмнөд Солонгосын хооронд “KAL”, манай МИАТ компани Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэг үйлдэж байгаа. Энэ шинэ нислэг хоёр дахь нь болж байгаа юм.

-Цаашид шинээр нислэгийн чиглэл нээх төлөвлөгөө бий юу?

-2017 оны тавдугаар сараас МИАТ компани Улаанбаатар-Бангкокийн чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөж байна. Түүнчлэн ОХУ-ын Сибирийн районы Ази руу чиглэсэн нислэгүүдийг Улаанбаатараар дамжуулж, транзит зорчигчдыг хүлээж авахаар яриа хэлэлцээнүүдийг хийж байна.

Хуваалцах