Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Ням-Очир өнөөдөр зодог тайлна

Олимпийн болон багийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлахаар болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Ням-Очир өнөөдөр зодог тайлна
С.Ням-Очир өнөөдөр зодог тайлна. Зураг: МҮОНРТ

Олимпийн болон багийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин С.Ням-Очир зодог тайлахаар болжээ.

Тэрбээр 1998 онд Ю.Баттогтох багшаараа жүдогийн “А” үсэг заалгаж, их спортод хөл тавьсан түүхтэй. Тэгвэл дээрх хүндхэн шийдвэрээ нэлээн хэдэн жил бодож явсны эцэст гаргаснаа дасгалжуулагч, багийнхандаа дуулгасан байна. Түүний зодог тайлах ёслол өнөөдөр эхлэх жүдо бөхийн УАШТ-ий нээлтийн үеэр болно.

Түүний амжилтаас дурдвал:

  • 2009 оны "Универсиад" наадмын хүрэл медаль.

  • 2009 оны Азийн АШТ-ий хүрэл медаль.

  • "Дэлхийн цом" Мастеруудын цуврал, "Гран-при", "Их дуулга" тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль.

  • “Лондон 2012” зуны XXX олимпод жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн.

Хуваалцах