С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог удирдана
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд 10 нэр дэвшигч өрсөлдөх эрхийн батламжаа гардан авсан байсан ч өчигдрийн чуулганы үеэр зургаан нэр дэвшигч нэрээ татаж авснаар дөрвөн эмэгтэйн дунд санал хураалт явуулсан.
Мэдээллийн алба

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулган өчигдөр Төрийн ордонд болж, тэргүүнээ сонголоо. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд 10 нэр дэвшигч өрсөлдөх эрхийн батламжаа гардан авсан байсан ч өчигдрийн чуулганы үеэр зургаан нэр дэвшигч нэрээ татаж авснаар дөрвөн эмэгтэйн дунд санал хураалт явуулсан.
Санал хураалт 18:00 цагийн үед дуусч “Алтангадас” фракцын Б.Ургамалцэцэг, “Шонхор” фракцын С.Одонтуяа нар ойролцоо санал авсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа 13 төлөөлөгчийн саналаар илүү байсан ч сонгуулийн дүн маргаан дагуулсан тул дахин сонгууль явуулахаар болсон. Улмаар дахин явуулсан нууц санал хураалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа Б.Ургамалцэцэгээс нэг хүний санал илүү авсан байна.
Ингэснээр С.Одонтуяа гишүүн ирэх сонгуульд АН-аас УИХ-д суух жагсаалтын эхэнд бичигдэх эрхтэй болж байгаа юм.


















