Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Н.Алтанхуягт Туул голын бохирдлын асуудлаар яаралтай арга хэмжээ авах талаар шаардлага хүргүүлжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ
С.Одонтуяа гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайд Н.Алтанхуягт Туул голын бохирдлын асуудлаар яаралтай арга хэмжээ авах талаар шаардлага хүргүүлжээ.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах тухай шаардлагад Туул голын сав газрын дагуу байрлах арьс, ширний үйлдвэрүүдээс гарч байгаа бохирдсон усыг цэвэрлэх “Харгиа” цэвэрлэх байгууламжийн хүчин чадал муудаж, тоног төхөөрөмж нь муудсаны улмаас их хэмжээний бохир ус Туул гол руу урсаж байгаа талаар дурдаад “Арьс ширний үйлдвэрлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд Ажлын хэсэг байгуулж ажиллах талаар өгүүлсэн байна.

Хуваалцах