Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

С.Одонтуяа: Санал тооллогын машинд итгэхгүй бол туршиж үзэж болно

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах гурван хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Одонтуяа: Санал тооллогын машинд итгэхгүй бол туршиж үзэж болно
С.Одонтуяа: Санал тооллогын машинд итгэхгүй бол туршиж үзэж болно. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах гурван хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдсан бөгөөд намуудын төлөөлөл санал тоолох автомат машинд санал нэгдэхгүй байгаа аж. Тодруулбал, МАН санал тоолох машиныг эсэргүүцэж, гараар саналаа тоолох нь дээр гэж үзсэн байна.

Харин АН-ын хувьд ингэж санал тоолох машинаас буцаж байгаа нь технологийн дэвшлээс ч ухарсан хэрэг болж байна гэж үзэж байгаа аж. Түүнчлэн хэрэв санал тоолох машинд итгэхгүй байгаа бол заавал сонгуулийн өдөр гэхгүй өмнө нь уг машинаар тест явуулж болно гэсэн юм.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Сонгууль болоод бүрэн эрхээ хүлээн зөвшөөрөөд УИХ-д суучихаад тус машиныг найдваргүй гэж ярих нь зохимжгүй. Ер нь автомат машин ашиглаж сонгуулиар гарч ирчихээд одоо энэ машин буруу гээд яриад сууж байх нь хэр зөв зүйтэй асуудал вэ гэдгийг бодох хэрэгтэй. Автомат машинд итгэхгүй бол бүх намын бүлгүүдийн төлөөллийг суулгаж байгаад хэвлэлийнхний өмнө тест явуулаад үзэж болно” гэсэн юм.

Хуваалцах