Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

S`Outlet дэлгүүрийнхэн Баян-Өлгийчүүдэд тусламж илгээлээ

Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлж, хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос тусламжийн цувааг хөдөлгөсөн билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
S`Outlet дэлгүүрийнхэн Баян-Өлгийчүүдэд тусламж илгээлээ
S`Outlet дэлгүүрийнхэн Баян-Өлгийчүүдэд тусламж илгээлээ. Зураг: МҮОНРТ
DSC_5535
DSC_5559
DSC_5586
DSC_5592

Баян-Өлгий аймагт энэ сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас байгалийн гамшиг нүүрлэсэн. Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлж, хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос тусламжийн цувааг хөдөлгөсөн билээ.Улмаар иргэд олон нийтийн дунд хүмүүнлэгийн аян өрнөж, тус аймгийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж илгээсээр байна.Тухайлбал, “Сайхан бүхэн санааных” сайн үйлсийн аяны хүрээнд “Эс Сайн” ХХК-ийн S`Outlet дэлгүүрийн хамт олон хүүхэд том хүний хувцас, гутал, пүүз, сандаал гээд 15 сая гаруй төгрөгийн бараа материалыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж болгон хандивлалаа.Тэд тусламжийн бараа материалаа өчигдөр ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газарт хүлээлгэн өгсөн юм.Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах