С.Оюун гишүүн Тогтвортой хөгжлийн асуудлаарх НҮБ-ын өндөр түвшний чуулганд оролцов
УИХ-ынгишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн ерөнхийлөгч С.Оюун энэ сарын 6-7-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээлд зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулганы Сайд нарын түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн ерөнхийлөгч С.Оюун энэ сарын 6-7-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн ивээлд зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн чуулганы Сайд нарын түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. Чуулганаар энэ оны есдүгээр сард батлах 2015 оноос хойшхи хөгжлийн хөтөлбөр, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх түүний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт өгөх ажлын талаар хэлэлцсэн юм.
Тэрбээр өнгөрсөн онд хуралдсан Байгаль орчны ассамблейн анхдугаар чуулганаас даян дэлхийн тогтвортой хөгжлийг хангахад НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн үүрэг оролцоо, зорилго чиглэлийн талаар гарсан шийдвэрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар тодорхой дурдав. Түүнчлэн ирэх 15 жилийн тогтвортой хөгжлийн зорилтууд түүний дотор байгаль орчны холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр улс орнуудтай нягт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг нотлон хэлэв.

Чуулганд оролцож үг хэлэхийн зэрэгцээ НҮБ-ын Байгаль орчны асамблейн Ерөнхийлөгчийн хувиар ирэх онд зохион байгуулах Байгаль орчны ассамлейн 2 дугаар чуулганы бэлтгэл ажлын хүрээнд уулзалт зохион байгуулсны нэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы даргаар сонгогдоод байгаа Дани улсын Парламентын дарга ноён Могенс Луккетофт-тэй хийсэн уулзалт байв. Тэрбээр 70 дугаар чуулганы даргад баяр хүргэж хамтын ажиллагааны талаар санал солилцож Байгаль орчны ассамблейн 2 дугаар чуулганд оролцохыг урьсан юм.


















