С.Цэрэнчимэд эхний тойрогтоо цэвэр ялагдлаа
С.Цэрэнчимэдийн өрсөлдөгч нь “Рио-2016” олимп болон 2017, 2018 оны дэлхийн аварга билээ.
Мэдээллийн алба

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна.
57 кгын жинд “Токио-2016” олимпийн наадмын эрх олгох тул тун өрсөлдөөнтэй боллоо. Энэ жинд “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Японы тамирчин Рисако Кавайтай хүч үзэж, цэвэр ялагдлаа.
С.Цэрэнчимэдийн өрсөлдөгч нь “Рио-2016” олимп болон 2017, 2018 оны дэлхийн аварга билээ.


















