С.Цэрэнчимэд Рисако Кавайтай эхний барилдаанаа хийх гэж байна
Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд жиндээ түрүүлэх хамгийн өндөр магадлалтай “Рио-2016” олимп болон 2017, 2018 оны дэлхийн аварга Рисако Кавайтай оноолт таараад байгаа юм.
Мэдээллийн алба

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76 кг-ийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно.
“Токио-2016” олимпийн наадмын эрх олгох 57 кг-ын жинд “Ташкент-2014” ДАШТ-ий алт, “Лас-Вегас-2015”-ын мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд зодоглоно.
Тэрбээр тэгшитгэлийн барилдаанд жиндээ түрүүлэх хамгийн өндөр магадлалтай “Рио-2016” олимп болон 2017, 2018 оны дэлхийн аварга Рисако Кавайтай оноолт таараад байгаа юм.


















