Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

С.Зориг агсны хэрэглэлийг үзэсгэлэнд дэлгэлээ

Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний музей “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж буй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
С.Зориг агсны хэрэглэлийг үзэсгэлэнд дэлгэлээ
С.Зориг агсны хэрэглэлийг үзэсгэлэнд дэлгэлээ. Зураг: МҮОНРТ

МоАХ-ны ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой маргааш тохионо. Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний музей “Зориг сан”-тай хамтран “Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн үзэсгэлэн”-г олон нийтэд нээлттэй дэлгэн үзүүлж буй. Уг үзэсгэлэнд түүний гэрэл зураг болон эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс түүвэрлэн 100 гаруй үзмэр дэлгэгдэх нь ээ. Тодруулбал Ардчилсан хувьсгалын тэмцлийн халуун өдрүүдийг өгүүлсэн түүхэн гэрэл зураг, хэрэглэж байсан шатар, өмсөж байсан хослол, цүнх зэрэг болон УИХ-ын гишүүн асан дүү С.Оюундаа бичсэн захидалыг үзэсгэлэнд дэлгэсэн байна. Үзэсгэлэн энэ сарын 14-28 хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд байршиж байна.

Хуваалцах