С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал үргэлжилж байна
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр дахь удаагаа болж байна. Шүүх хуралд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг сэжигтнээр татан шүүж байна.
Мэдээллийн алба

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр дахь удаагаа болж байна. Шүүх хуралд Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг сэжигтнээр татан шүүж байна.
Шүүгдэгч Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаярын ярьж байгаагаар тэрбээр нөхрөө хэрэгт татагдаад явахад хөл хүндтэй байсан бөгөөд түүнээс хойш нэг жил дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Шүүгдэгч Т.Чимгээ хэрэг гарсан тухайн үед 29 настай, Дорноговь аймгийн хөгжимт драмын театрт бүжигчнээр ажилладаг байсан бөгөөд бага насны хүүхдээ гэртээ хардаг байжээ.
Харин шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ хоёр хамаатны ах дүүс, түүнээс өөрөөр ямар нэгэн холбоо байхгүй гэдгийг нөхөр нь хэллээ. Шүүгдэгчийн ар гэрийнхэн бүгд тэднийг хилс хэргээр шүүж байгааг хэлж байна. Шүүх хуралд гэрчээр н.Давааням гэдэг хүнийг татан оролцуулж байгаа юм байна.
Хохирогчоор оролцоно гэж мэдээлж байсан УИХ-ын гишүүн асан С.Оюун өмнөх шүүх хуралд ирээгүй ба өнөөдөр болж буй шүүх хуралд ч ирээгүй байна. Харин түүний оронд төрөл садангийн нэгэн хүн хохирогчоор оролцож байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Мөн өмнөх шүүх хуралд шүүх хуралд оролцох мэдүүлгээ өгөөгүй гэдэг шалтгаанаар шүүгдэгчдийн ар гэрээс хүн оруулаагүй, ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлж байсан.
Харин энэ удаагийн шүүх хуралд Б.Содномдаржаагийн ээж, шүүгдэгч Ц.Амгаланбаатарын өргөмөл эгч нарын хүмүүс оролцож байгаа тухай мэдээлэл байна.
Д.Нарантуяа


















