Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг төр, төрийн бус байгууллагын төлөөлөл хэлэлцлээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг төр, төрийн бус байгууллагын төлөөлөл хэлэлцлээ
Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг төр, төрийн бус байгууллагын төлөөлөл хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050” болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, сайжруулахтай холбоотой үйл ажиллагаанууд тусгагдсан байдаг.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд эрх тэгш, бүрэн дүүрэн бие даан оролцох нөхцөлийг бүрдүүлэх, аливаа саад учрахаас урьдчилан сэргийлэх, учирч буй саадыг арилгах мөн тэдэнд барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо зэрэг үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр хуулийн төслийн анхны хувилбарыг холбогдох төр, төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлэлцлээ.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах