Саадтай харайлтаар хичээллэгч “Илжиг”
14 настай Ахмед Айман хэмээх хүү өөрийн илжгээ саад даван харайлгаж сургахад бүтэн жилийг зарцуулжээ.
Мэдээллийн алба

14 настай Ахмед Айман хэмээх хүү өөрийн илжгээ саад даван харайлгаж сургахад бүтэн жилийг зарцуулжээ. Тусгай сургуулилттай адууны чаддаг энэхүү үйлдлийг илжгэнд зааж буй хүүг "Reuters" агентлаг өөрийн инстаграм хуудаснаа онцолж, зургийг нь нийтэлсэн байна.
Одоо Ахмед Айман хүүгийн илжиг саадтай харайлтыг саадгүй гүйцэтгэдэг болсон бөгөөд хүү түүнд үүнээс илүү зүйлсийг заахаар хичээж байгаа ажээ. Харин хүүгийн аав, ээж “Миний хүү хэзээ нэгэн өдөр мэргэжлийн морь сургагч болох байх гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан байна.
.jpg)
























