Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Саажилттай хүүхдээсээ битгий ичээрэй...

"Таны инээмсэглэл" сэргээн засах төвийнхөн бяцхан үйлчлүүлэгчдэдээ зориулсан өдөрлөгийг "My Little Pony" тоглоомын хотхонд зохион байгуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саажилттай хүүхдээсээ битгий ичээрэй...
Саажилттай хүүхдээсээ битгий ичээрэй.... Зураг: МҮОНРТ

"Таны инээмсэглэл" сэргээн засах төвийнхөн бяцхан үйлчлүүлэгчдэдээ зориулсан өдөрлөгийг "My Little Pony" тоглоомын хотхонд зохион байгуулжээ.

Хүүхэд бүрийн очихыг хүсдэг энэ газарт хүүхдүүд өөрийнхөөрөө байж, тоглоом дээр хамтдаа тоглон, өвлийн өвгөн аав болон хүүхэлдэйн киноны баатруудтай зургаа авахуулж, нэгэн мартагдашгүй дурсамжтай өдрийг өнгөрүүлсэн байна.

Үнэнийг хэлэхэд, эдгээр хүүхдүүд бараг бүгдээрээ, анх удаа ийм тоглоомын газарт иржээ. “Учрыг лавлахад эцэг, эхчүүд нь тэднийг "тоглож чадахгүй" гэж боддог, бас саажилттай хүүхдээсээ "ичдэг"-тэй холбоотой гэдгийг мэдсэндээ харамссанаа нуух юм алга. Гэтэл эдгээр хүүхдүүд сууж, зогсож, алхаж сурахын төлөө өдөр бүр өөрийгөө дайчилдаг тэмцэгчид болохыг би харсан. Эцэг эхчүүд харин ч хүүхдээ ийм тоглоомын газарт тогтмол тоглуулж бусад хүүхдүүдээс хөдөлгөөнийг нь дагуулж сургах нь маш чухал шүү дээ” гэж “Таны инээмсэглэл” төвийн санаачлагч Э.Болорчулуун ярьж байна.

Түүний хувьд "Таны инээмсэглэл" сэргээн засах төвийн "жижигхэн" үйлчлүүлэгчид нь түүнийг өөрчилсөн хамгийн их утга учир, хүч нь байжээ. “Нөгөө талаар эцэг, эх нь ичдэг "орчин"-ы саажилттай хүүхэд бас л бусдаас "ичимтгий, хайрцагтай мэт" болдог нь бодит үнэн юм. Хүүхэд бүр том болж насанд хүрнэ. Эцэг, эхчүүд ч хорвоогийн жамаар орхиод явна” гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

Д.Нарантуяа

Хуваалцах