Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Саарал усыг дахин ашиглах боломжтой

"Ус" үндэсний хөтөлбөр бүрэн хэрэгжиж чадахгүй байна гэж салбарынхан дүгнэж байна. Хөтөлбөрт усны нөөц нэмэгдүүлэх, дахин ашиглах, хүн амыг ундны усаар хангах талаар тусгасан байдаг. Энэ тухай хууль батлагдаж, үндэсний хөтөлбөр боловсруулсан ч, хэрхэн хэрэгжүүлэх дүрэм журам батлаагүй байгаа нь хөтө

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саарал усыг дахин ашиглах боломжтой
Саарал усыг дахин ашиглах боломжтой. Зураг: МҮОНРТ

"Ус" үндэсний хөтөлбөр бүрэн хэрэгжиж чадахгүй байна гэж салбарынхан дүгнэж байна. Хөтөлбөрт усны нөөц нэмэгдүүлэх, дахин ашиглах, хүн амыг ундны усаар хангах талаар тусгасан байдаг. Энэ тухай хууль батлагдаж, үндэсний хөтөлбөр боловсруулсан ч, хэрхэн хэрэгжүүлэх дүрэм журам батлаагүй байгаа нь хөтөлбөрийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзлээ.

Тухайлбал ахуйд хэрэглэсэн саарал усыг дахин ашиглах шинэ технологийг Монгол эрдэмтэд санаачилсан бөгөөд бага зардлаар бүтсэн энэ технологийг сүүлийн үеийн орон сууцанд суурилуулж, дахин ашиглах боломжтой аж.

Ингэснээр манай орон усны нөөцөө хэмнэх бололцоотой.

Хуваалцах