Саатуулаад байсан онгоцны зорчигчдыг буулган явуулжээ
Дубай, Нью-Йоркийн чиглэлийн агаарын тээврийн "Эмиратс" компанийн онгоцыг Жон Кеннидигийн нэрэмжит нисэх онгоцны буудалд саатуулаад байсан асуудлыг нааштайгаар зохицуулжээ.
Мэдээллийн алба

Дубай, Нью-Йоркийн чиглэлийн агаарын тээврийн "Эмиратс" компанийн онгоцыг Жон Кеннидигийн нэрэмжит нисэх онгоцны буудалд саатуулаад байсан асуудлыг нааштайгаар зохицуулжээ.
Тус онгоцны зорчигчдоос 19 хүн амьсгалын замын хурц халдварт өвчнөөр өвдсөнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авахад хүрсэн байна. Онгоцыг нисэх онгоцны буудалд газардсан даруйд хотын цагдаагийнхан, Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төвийнхөн угтсан байна.
Онгоц багийн гишүүн, зорчигч нийлсэн 500 хүнтэй явсан байна. Гурван зорчигч, багийн долоон гишүүнд нарийн шинжилгээ үзлэг хийхээр эмнэлэгт хүргэжээ.
Үүний дараа бүх зорчигчдод эрүүл мэндийн газрынхан үзлэг хийсэн байна. Тус онгоцны зорчигчдыг бүгдийг нь гаалийн шалгалтаар оруулж явуулсан байна. Агаарын тээврийн компанийнхан зорчигчдоос тав тухыг нь алдагдуулж таагүй нөхцөл байдалд оруулсандаа уучлал хүсчээ. Амьсгалын замын халдвар авсан 19 хүний 10 нь эмчлүүлж байгаа юм байна.



















