Саатуулах байрны эмч, ажилтнууд сургалтад хамрагдлаа
Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах төв, Саатуулах, Түр хамгаалах байрны эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, аюул ослын үед хүний амь нас, эрүүл мэндийг аврах эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Амилуулах суурь тусламжийн менежментийн алгоритм” сэдвээр
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Албадан саатуулах төв, Саатуулах, Түр хамгаалах байрны эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, аюул ослын үед хүний амь нас, эрүүл мэндийг аврах эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Амилуулах суурь тусламжийн менежментийн алгоритм” сэдвээр 2 өдрийн сургалтыг Яаралтай тусламжийн төвийн эмч, мэргэжилтэнүүдтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад Саатуулах байр, Түр хамгаалах байр, Албадан саатуулах төвийн 45 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан байна. Улаабаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран яаралтай тусламжийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг эхлүүлээд байгаа ажээ.


















