Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Саатуулах байрны нөхцөл байдлыг хэлэлцлээ

24 цаг дотор зөрчлийг шийдвэрлэх, согтуу хүмүүсийг эрүүл хүмүүстэй хамт байлгахгүй байх талаар арга хэмжээ авах, дүүргүүдийн саатуулах байрны ачаалалыг тэнцвэржүүлэх ажлыг зохион байгуулж цаашлаад саатуулах байрны үйл ажиллагааг хүний эрх, эрх чөлөөг дээдлэн олон улсын жижигт ойртуулах зэрэг олон чу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саатуулах байрны нөхцөл байдлыг хэлэлцлээ
Саатуулах байрны нөхцөл байдлыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газраас “Саатуулах байрны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг нээлттэй хэлэлцүүлэгт 70 орчим алба хаагч оролцож өөрсдийн санал бодлыг солилцсон юм.

Энэ хэлэлцүүлгийн хүрээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гаргасан иргэнийг албадан саатуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ 24 цаг дотор зөрчлийг шийдвэрлэх, согтуу хүмүүсийг эрүүл хүмүүстэй хамт байлгахгүй байх талаар арга хэмжээ авах, дүүргүүдийн саатуулах байрны ачаалалыг тэнцвэржүүлэх ажлыг зохион байгуулж цаашлаад саатуулах байрны үйл ажиллагааг хүний эрх, эрх чөлөөг дээдлэн олон улсын жижигт ойртуулах зэрэг олон чухал асуудлыг нээлттэй байдлаар хэлэлцсэн юм.

Хуваалцах