Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сага мужийн их сургуулийн Элэгний төвийн эмч нар үзлэг хийлээ

Сүүлийн жилүүдэд элэгний В, С вирусын үүдэлтэй элэгний өвчлөл нэмэгдсээр байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сага мужийн их сургуулийн Элэгний төвийн эмч нар үзлэг хийлээ
Сага мужийн их сургуулийн Элэгний төвийн эмч нар үзлэг хийлээ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд элэгний В, С вирусын үүдэлтэй элэгний өвчлөл нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд элэгний өвчний улмаас хоногт долоон хүн, жилд 2600 гаруй хүн нас бардаг бол Төв аймгийн хувьд сүүлийн гурван жилийн дотор 200 гаруй хүн уг өвчний улмаас нас барсан гэсэн тоон судалгаа бий.

Хүн амын нас баралтын шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа элэгний хатуурал, хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, үзлэг оношилгоо хийх зорилгоор Япон улсын Сага мужийн их сургуулийн элэгний төвийн тэргүүлэх эмч нар, Монголын ротари клубууд, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, хатуурлын түвшинг тогтоох үзлэг оношилгоог хийлээ.

Уг үзлэг оношилгоонд 50 иргэнийг хамруулсан бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтад байдаг элэгний хүнд хэлбэрийн өвчлөлтэй, Монголд оношлогдох боломжгүй гэсэн оноштой, нарийн шинжилгээг тэр бүр хийлгэж чаддаггүй иргэдийг сонгосон гэдгээ Японы талаас онцолсон. Эмч нарын баг Аргалант суманд ажиллаж, 30 иргэнд үзлэг шинжилгээг хийсэн байна.

Хуваалцах