Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн 3х3 баг Францад болох цуврал тэмцээнд орно

"FIBA 3х3 Nations League" Stop-I тэмцээн Франц улсын Войрон хотод энэ сарын 6-нд болно. Тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн 3х3 баг Францад болох цуврал тэмцээнд орно
Сагсан бөмбөгийн 3х3 баг Францад болох цуврал тэмцээнд орно. Зураг: МҮОНРТ

"FIBA 3х3 Nations League" цуврал тэмцээнд Монгол Улсын U21 насны шигшээ багууд оролцох гэж байна. Тодруулбал, "FIBA 3х3 Nations League" Stop-I тэмцээн Франц улсын Войрон хотод энэ сарын 6-нд болно. Тус тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй баг оролцоно.

Түүнчлэн энэ сарын 6-нд Монгол Улсын U21 насны эрэгтэй шигшээ баг 17:25 цагт Чех, 21:05 цагт Герман улсын багтай тоглох бол U21 насны эмэгтэй шигшээ баг 17:00 цагт Чех, 20:40 цагт Израилийн багийн эсрэг тоглоно.

Ташрамд дуулгахад, "FIBA 3х3 Nations League" Stop – I-III цуврал тэмцээн гурван өдөр дараалан үргэлжилнэ.

Хуваалцах