Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох хоёр дахь тэмцээний тов гарлаа

Монголын эрэгтэй шигшээ баг Австрийн Гразын Олимпын эрхийн тэмцээний чансааг тэргүүлж А хэсгийн нэг дэх багаар эрэмбэлэгдээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох хоёр дахь тэмцээний тов гарлаа
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох хоёр дахь тэмцээний тов гарлаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис болон Унгар улсын Дебрецен хотын дарга болоод Унгарын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар онлайн хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Токио-2020” олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хоёр дахь олимпын эрхийн тэмцээнийг Унгар улсын Дебрецен хотод ирэх зургаадугаар сарын 4-6-нд зохион байгуулах болсноо албан ёсоор зарлалаа.

“Токио 2020”-оос олимпын төрөлд багтаж буй сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 8 баг оролцох бөгөөд 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд дэлхийн чансааг харгалзан үзэж, Монгол, ОХУ, БНХАУ, Румын улсын эмэгтэй, Серби, ОХУ, БНХАУ, Японы эрэгтэй багт олимпын эрх олгосон. Харин үлдсэн дөрөв, дөрвөн эрхийг олгох хоёр тэмцээн ирэх тав, зургаадугаар сард зохион байгуулагдана.

Тодруулбал, Дэлхийн шилдэг 20 багийн тэмцээн тавдугаар сарын 26-30-нд Австрийн Граз хотод болох бол эрх олгох дараагийн тэмцээн зургаадугаар сарын 4-6-нд Унгарын Дебрецен хотод болно.

Ташрамд дуулгахад, Монголын эрэгтэй шигшээ баг Австрийн Гразын Олимпын эрхийн тэмцээний чансааг тэргүүлж А хэсгийн нэг дэх багаар эрэмбэлэгдээд байна.

Хуваалцах