Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг “Stop - 1” тэмцээнд түрүүллээ
оноо 19:19 болоход Г.Минжин хоёр онооны шидэлтээ оновчтой болгосноор тус тэмцээнд түрүүллээ.
Мэдээллийн алба

Монголын сагсан бөмбөгийн U23 эмэгтэй шигшээ баг Египетийн Кайр хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 U23 Nations League” тэмцээний Ази/Африкийн конференцийн “Stop - 1” тэмцээнд түрүүллээ.
Манай баг хэсэгтээ Египетийн U21 насны багийг 16:13 харьцаатай хожиж, U23 насны багт 17:18 харьцаатай хожигдсон. Ийн хэсгээс гарч аваргын төлөө дахин тоглож, оноо 19:19 болоход Г.Минжин хоёр онооны шидэлтээ оновчтой болгосноор тус тэмцээнд түрүүллээ.
Мөн тоглолтын явцад тоглогч Ц.Болорцэцэг өвдгөө бэртээж, талбайг орхисон учир үлдсэн гурван тоглогч тоглолтоо дуусгажээ.
Ц.Болорцэцэг Кайр хотын эмнэлэгт өвдөгний зургаа авахуулсан бөгөөд эмч “Өвдөг нь гэмтээгүй ч гэлээ амралт хэрэгтэй” гэж зөвлөжээ.


















