Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн наймд шалгарчээ

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн наймд шалгарчээ
Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг шөвгийн наймд шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Азийн зуны спортын XX наадам Японы Айчи мужийн Нагояа болон бусад хотод үргэлжилж байна.

Эхний дөрвөн өдрийн дараа манай улсаас тэкбол, волейбол, орчин үеийн таван төрөлт, холимог тулаан, триатлон, дугуй, каратэ зэрэг төрлийн тамирчид уралдаанаа дуусгасан бол медаль хүртэх магадлал өндөр боксын тэмцээн өнөөдрөөс эхэллээ.

Сагсан бөмбөгийн 5х5 төрөлд эмэгтэйчүүд хэсэгтээ гурван тоглолтоос нэг хожиж, хоёр хожигдлоо. Ингэснээр тэд хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр амжилт үзүүлснээр шөвгийн наймд шалгарсан байна.

Хуваалцах