Сагсан бөмбөгийн шинэ ордны барилга ирэх сард нээлтээ хийнэ
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны санхүүжилтээр Хандгайтад баригдаж буй "Спортын шинэ ордон" дуусах шатандаа орж байна.
Мэдээллийн алба

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны санхүүжилтээр Хандгайтад баригдаж буй "Спортын шинэ ордон" дуусах шатандаа орж байна. NBA-гийн стандартын дагуу баригдаж буй тус ордны нээлтийн ажиллагаа ирэх дөрөвдүгээр сарын эхээр болохоор төлөвлөгдсөн байна.
Шинэ ордон 2000 хүний багтаамжтай бөгөөд бэлтгэлийн заал, 80 хүний ортой буудал, фитнесс заал, саун зэргээс бүрдэх аж. Бэлтгэлийн заалнаас бүрдсэн цогц баазад сагсан бөмбөгийн бүх насны шигшээ багууд, баг тамирчид бэлтгэл, сургуулилтаа хийх боломжтой гэнэ.


















