Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС энержи” баг “Их дуулгад” орно

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Абу Даби “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 29, 30-нд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд “Улаанбаатар ММС энержи” баг оролцоно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС энержи” баг “Их дуулгад” орно
Сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС энержи” баг “Их дуулгад” орно. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Абу Даби “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 29, 30-нд зохион байгуулагдаж буй тус тэмцээнд “Улаанбаатар ММС энержи” баг оролцоно.

“Улаанбаатар ММС энержи” баг "В" хэсэгт тоглож байгаа бөгөөд олимпын аварга Латвийн “Рига”, 2021 оны Праг “Их дуулга”-ын аварга Саудын Арабын “Жедда” багтай нэг хэсэгт оржээ.

Сонирхуулахад, “Улаанбаатар ММС энержи” баг өнөөдөр Улаанбаатарын цагаар 21:10 цагт Латвийн “Рига”, маргааш 01:40 цагт Саудын Арабын “Жедда” багтай тоглоно.

Хуваалцах