Сагсчид IV болон VI байрт шалгарлаа
Элсний спортын төрлүүдийн Азийн IV наадам Тайланд улсын аялал жуулчлалын Пукет аралд үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Элсний спортын төрлүүдийн Азийн IV наадам Тайланд улсын аялал жуулчлалын Пукет аралд үргэлжилж байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, медальтнууд тодорлоо.
Эмэгтэй найман баг өрсөлдсөнөөс Тайванийн баг алтан медаль хүртэж, БНХАУ, Тайландын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ. Манай эмэгтэй сагсчид Филлипин, Энэтхэгийн багуудыг хожсон ч өнөөдөр Тайвань, Тайландын багуудад ялагдаж, IV байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Тайвань алт, БНХАУ мөнгө,Тайланд хүрэл медаль хүртэж манай сагсчид шагналт VI байрт шалгарлаа.


















