Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсчид нийт 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ

Мөн slam dunk ( тохолтын тэмцээн )-ийн аваргаар Б.Сүхбат, shoot-out contest ( шидэлтийн тэмцээн )-ийн аваргаар М.Өлзий-Орших нар шалгарлаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсчид нийт 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ
Сагсчид нийт 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Египет улсын Кайр хотноо болсон FIBA 3x3 U23 Nations League Asia/Africa конференцид Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 насны эрэгтэй, эмэгтэй баг дасгалжуулагч С.Төгсжаргал, О.Буянтогтох нарын удирдлага дор амжилттай өрсөлдлөө.

Нийт зургаан “Stop” цуврал тэмцээн явагдсанаас Монголын сагсан бөмбөгчид зургаан өдөр дараалан өрсөлдөж эмэгтэй баг гурван алт, гурван мөнгө, эрэгтэй баг нэг алт, таван хүрэл медаль авлаа.

Мөн slam dunk ( тохолтын тэмцээн )-ийн аваргаар Б.Сүхбат, shoot-out contest ( шидэлтийн тэмцээн )-ийн аваргаар М.Өлзий-Орших нар шалгарлаа.

Хуваалцах