Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сагсчид Тайваньд тэтгэлгээр суралцаж эхэллээ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Тайваний Шинжлэх ухаан, технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай сагсчид тус улсад тэтэглэгээр суралцах боломжтой болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сагсчид Тайваньд тэтгэлгээр суралцаж эхэллээ
Сагсчид Тайваньд тэтгэлгээр суралцаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Тайваний Шинжлэх ухаан, технологийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд манай сагсчид тус улсад тэтэглэгээр суралцах боломжтой болсон. Тэгвэл энэ долоо хоногийн эхээр эхний ээлжний оюутнууд болох М.Мишээл (“Харцага”), Д.Баясгалан (“Ирвэсүүд”), Н.Наранбаяр (“Аравт”), Б.Авирмэд (“Шонхор-Увс”), О.Дөлгөөн (“Харцага”) нарын эрэгтэй тав, эмэгтэй хоёр тамирчин Тайванийг зорилоо.

Тэд Тайванийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн удирдлага бэлтгэл хийж, Хятад хэлний сургалтад хамрагдан, бакалаврын боловсрол эзэмших юм. Мөн тэдэн дээр нэмэгдэж ирэх онд манай дөрвөн тамирчин магистрын сургалтад хамрагдах юм байна.

Манай сагсчдын суралцаж байгаа Тайваний Шинжлэх Ухаан Технологийн их сургууль нь улсдаа сагсан бөмбөгийн спортын амжилтаараа тэргүүлэгч сургуулиудын нэг юм.

Хуваалцах