Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг өргөн барина

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл болон цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэлээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг өргөн барина
Сайд Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг өргөн барина. Зураг: МҮОНРТ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл болон цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэлээ.

Хуралдаанаар улсын нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын зарим гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хөндөн ярилцжээ. Тухайлбал, эдийн засаг, төсвийн асуудал хариуцаж буй Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт хариуцлага тооцох хүсэлтэд МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж, өнөөдөр УИХ-ын даргад өргөн барихаар тогтсон байна.

Мөн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн удаах асуудал нь Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлахаас өмнө тусгайлан ажлын хэсэг байгуулж, малчид, иргэдийн санал бодлыг сонсож, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэж үзлээ.

Түлхүүр үг:Сайд Ч.УлаанН.Батбаяр нарыг огцруулах хүсэлтийг өргөн барина
Хуваалцах