Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайдтай утсаар ярив

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Атамкулов Бейбут Бакировичтай 2019 оны зургаадугаар сарын 13-ны өдөр утсаар ярив.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайдтай утсаар ярив
Сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайдтай утсаар ярив. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Атамкулов Бейбут Бакировичтай 2019 оны зургаадугаар сарын 13-ны өдөр утсаар ярив.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс Төв Азийн орнууд, түүний дотор Казахстан Улстай харилцааныхаа цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг нотлов. Талууд цаашид Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Түүнчлэн Улаанбаатар-Нурсултан хооронд энэ сард шууд нислэг үйлдэж эхлээд буйг сайшааж, энэ нь иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлж, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар мөн олон улс, бүс нутгийн түвшинд хамтран ажиллах асуудлуудаар санал солилцов.

Хуваалцах