Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Сайд Л.Болд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцов

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Москва хотноо 10 дугаар сарын 20-нд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Л.Болд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцов
Сайд Л.Болд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Москва хотноо 10 дугаар сарын 20-нд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцлоо.

Сайд Л.Болд тус чуулганы “Санхүүгийн эх үүсвэрийн хүртээмж инновацийг дэмжинэ”, “Боловсрол, мэргэшил: Авьяас, чадварт түшиглэсэн эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулах”, “Бүс нутгийн харилцаа холбоо: Ард иргэдийг холбож, бараа бүтээгдхүүний худалдааг дэмжинэ” зэрэг хуралдаанд оролцсон байна.

Эдгээр хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл оролцов.

Хуваалцах