Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сайд Л.Болд Өмнөд Солонгост айлчилна

Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Л.Болд Өмнөд Солонгост айлчилна
Сайд Л.Болд Өмнөд Солонгост айлчилна. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа. Энэ нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм. Айлчлалын үеэр Л.Болд сайд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхаж, Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, холбогдох бусад албаныхантай уулзахаар төлөвлөж байна. Яриа хэлэлцээний үеэр иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-ын виз мэдүүлэхэд Монгол Улсын иргэдээс авдаг барьцааг болиулах, хоёр улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг эрчимжүүлэх, БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах талаар хөндөнө.

Хуваалцах