Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сайд Л.Энх-Амгалангийн амь насанд халдахыг завджээ

Өнөөдөр 18 цагийн үед Боловсрол, шинжлэх ухааны яамны байрны гадна үл таних этгээд хутга барин Л.Энх-Амгалан сайдын биеэнд халдсан хэрэг гарчээ. Болсон явдалтай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдэл гаргасан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Л.Энх-Амгалангийн амь насанд халдахыг завджээ
Сайд Л.Энх-Амгалангийн амь насанд халдахыг завджээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 18 цагийн үед Боловсрол, шинжлэх ухааны яамны байрны гадна иргэн С хутга барин дайрч, Л.Энх-Амгалан сайдын биеэнд халдсан хэрэг гарчээ. Болсон явдалтай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд,

"Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед нийгэмд худал хуурмаг мэдээллийг санаатайгаар түгээх, хутган үймүүлэх үйлдлийг нэр бүхий хүмүүс тасралтгүй зохион байгуулж байгаад харамсаж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал, шийдвэрүүдэд хүүхдийг PCR шинжилгээнд хамруулах, албадан вакцин хийлгэх тухай агуулга тусгагдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Энэ хичээлийн жил 40420 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлээд байна. Өнөөдрийн байдлаар төгсөгчдөд зориулсан танхимын давтлагад 20 аймаг, 9 дүүргийн ерөнхий боловсролын 590 сургуулийн 29853 суралцагч хамрагдаж байна." гэжээ.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Насанд хүрээгүй ЭЕШ -ийн шалгалтанд орох хүүхдэд вакцин хийхгүй ээ гэдгийг нийт эцэг эхчүүддээ салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлсэн.

Монгол Улсын засгийн газар болоод Боловсрол, шинжлэх ухааны яамнаас, мөн миний зүгээс ийм шийдвэр болоод үг, үйлдэл хийгээгүй болохыг мэдэгдэж байна. Мөн энэ сэдвээр далимдуулж 2020 онд УИХ-ын сонгуульд зориудаар захиалгаар нэг тойрогт нэр дэвшиж, улс төрийн зорилго, захиалгаар намайг удаа дараа гүтгэгч балмад нөхөр миний амь насанд халдах оролдлого хийлээ..." хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

Хуваалцах