Саид Моллай алтан медалийн төлөө барилдана
Тэд өмнө нь гурван удаа таарахдаа Моллай хоёрт нь ялж байсан юм.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-д хүч үзэж буй 2018 оны дэлхийн аварга, 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Монголын бөх Саид Моллай дөнгөж сая Гүрж гаралтай Австрийн бөх Шамил Борчашвилиг ялж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Тэд өмнө нь гурван удаа таарахдаа Моллай хоёрт нь ялж байсан юм.
Сонирхуулахад, Саид Моллай эхний ялалтаа Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзадыг, шөвгийн наймд Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевийг, шөвгийн дөрөвт Гүржийн залуу бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилиг ялсан билээ.
Одоо тэрбээр олимпын наадмын алтан медалийн төлөө Японы Т.Нагасе, Бельгийн М.Кассе нарын ялсантай барилдана.


















