Саид Моллай шөвгийн наймд шалгарлаа
Саид Моллай эхний ялалтаа Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзадыг ялсан юм.
Мэдээллийн алба

“Токио-2020” жүдо бөхийн 81 кг-д Монголын бөх Саид Моллай дөнгөж сая Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевийг ялж, шөвгийн наймд шалгарлаа. Тэдний барилдаан нэмэлт цагт шилжиж, хэн хэн нь хүч шавхсан ч эцсийн мөчид манай улсын бөх вазари үнэлгээгээр ялалт байгуулав.
Хоёр бөх хоорондоо анх удаа таарч барилдсан юм.
Саид Моллай эхний ялалтаа Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзадыг ялсан юм.
Тэд өмнө нь хоёр удаа таарахдаа манай улсын бөх хоёуланд нь ялагдаж байсан билээ.
Моллай тун удахгүй Гүржийн залуу бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилитэй барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Моллай хоёрт нь ялж байв.


















