Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Саид Моллаи, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин цол олгоно

Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саид Моллаи, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин цол олгоно
Саид Моллаи, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин цол олгоно. Зураг: МҮОНРТ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шарамжамц өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаид 60 сая, хүрэл медаль хүртсэн гурван тамирчинд 30, 30 сая төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дөрвөн тамирчиндаа байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Монголын баг тамирчид Японоос ирээд 14 хоног хөл хорионд байсан. Ингээд хөл хорионоос гарахаар нь Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар бэлтгэж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзэж байгаа.

Энэ талаар Саид Моллаи хараахан мэдээлэл аваагүй юм шиг байна. Уг нь Жүдо бөхийн холбоонд энэ талаар дуулгасан.

Тамирчдад байр өгөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Дөрвөн тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон.

Түүнээс гадна Токиогийн олимпын наадмыг шүүн тунгаасан таван шүүгчид санхүүгийн урамшуулал олгож, хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд ялагдсан тамирчдадаа анх удаа мөнгөн урамшуулал хүртээх асуудлыг ч шийдвэрлэсэн" гэв.

Хуваалцах