Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Саид Моллайд “Алтан од” одон, олимпын энгэрийн тэмдэг гардууллаа

Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд нь Германд байгаа учир тус улсад очсон гэдгээ хэлжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саид Моллайд “Алтан од” одон, олимпын энгэрийн тэмдэг гардууллаа
Саид Моллайд “Алтан од” одон, олимпын энгэрийн тэмдэг гардууллаа. Зураг: МҮОНРТ

МҮОХ өнгөрсөн пүрэв гарагт олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч, МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одон болон олимпоос медаль хүртсэн тамирчдад олгодог энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн билээ. Токио-2020 олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллай тухайн үед Монголд байгаагүй тул шагналаа гардан аваагүй.

Тэгвэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг албан ажлаар Герман явахдаа Саид Моллайг зорин уулзаж, “Алтан од” одон, олимпоос медаль хүртсэн тамирчны батламж болон энгэрийн тэмдгийг нь гардуулан өглөө.

Энэ үеэр Моллай өөрийг нь Германы иргэншил авах гэж байгаа талаарх мэдээллийг үгүйсгэж, эхнэр, хүүхэд нь Германд байгаа учир тус улсад очсон гэдгээ хэлжээ.

Хуваалцах