Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Сайд нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Зайсангийн ам, Туул голын эрэг дагуу их хэмжээний газар олгосон үе үеийн Байгаль орчны сайд нарыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн бөгөөд уг хэрэгт МАН, АН, МАХН тэргүүтэй улс төрийн намын гишүүд нэр холбогджээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Сайд нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Зураг: МҮОНРТ

Зайсангийн ам, Туул голын эрэг дагуу их хэмжээний газар олгосон үе үеийн Байгаль орчны сайд нарыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт МАН, АН, МАХН тэргүүтэй улс төрийн намын гишүүд нэр холбогдсон.

Мөн БОЯ-ны газрын дарга, хэд хэдэн компанийн захирал албан тушаалтнуудыг сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн.

Гэвч хэргийн мөрдөн байцаалт эхлээд удаагүй байхад Улсын ерөнхий прокурорын газраас татаж, хянах нэрээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хуваалцах