Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сайд Т.Мөнхсайхан БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Раул Дэлгадо БНКУ-ын эрүүл мэнд, биотехнологийн салбарын туршлагаас хуваалцах, эрүүл мэндийн сал

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Т.Мөнхсайхан БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Сайд Т.Мөнхсайхан БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Раул Дэлгадо БНКУ-ын эрүүл мэнд, биотехнологийн салбарын туршлагаас хуваалцах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх тал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тиймээс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтэй байна гэлээ.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний элэгсэг дотно нөхөрлөл дээр бэхжин хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр талын хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарт түлхүү хөгжүүлэх нь чухал гэдэг дээр санал нэг байна гэлээ. Тиймээс хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Хуваалцах