Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сайд Ц.Баярсайхан санал хураалтад оролцохгүй

Сөрөг хүчин болох МАН-ын бүлгээс уг хуулиудын талаарх санал хураалтад өдгөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа хүмүүс оролцохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд болон эрхэм гишүүдэд хандан мэдэгдсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Ц.Баярсайхан санал хураалтад оролцохгүй
Сайд Ц.Баярсайхан санал хураалтад оролцохгүй. Зураг: МҮОНРТ

Сөрөг хүчин болох МАН-ын бүлгээс уг хуулиудын талаарх санал хураалтад өдгөө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа хүмүүс оролцохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд болон эрхэм гишүүдэд хандан илэрхийлсэн.

Мөн өнөөдөр хуралдаж буй УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу “Давхар дээлийг дан болгох” хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс тав хоногийн завсарлага авснаар хойшилсон.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан холбогдох хуулиудыг мөрдөх хугацаатай холбогдох санал хураалтад оролцохгүй гэдгээ УИХ-ын дарга З.Энхболдод албан бичгээр мэдэгдэв.

Хуваалцах