Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сайд Ц.Оюунгэрэл маргааш салбарынхаа зарим хүмүүсийг шагнана

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсан 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний Их баяр наадам болж буй даа холбогдуулан Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамнаас салбарынхаа зарим нэг хүмүүсийн хичээл зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа хамт олноо манлайлж, түмэн олондоо хүн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайд Ц.Оюунгэрэл маргааш салбарынхаа зарим хүмүүсийг шагнана
Сайд Ц.Оюунгэрэл маргааш салбарынхаа зарим хүмүүсийг шагнана. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсан 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний Их баяр наадам болж буй даа холбогдуулан Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамнаас салбарынхаа зарим нэг хүмүүсийн хичээл зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа хамт олноо манлайлж, түмэн олондоо хүндлэгдсэн байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Төрийн эрхэм дээд цол, одон медалиар шагнахаар болжээ.


Шагналыг маргааш ССАЖЯ-н дээр сайд Ц.Оюунгэрэл салбар хариуцсан дарга нарынхаа хамт өглөөний 09:00 цагт хүртээх юм байна. Маргааш шагнал хүртэх хүмүүсээр доорх нэр бүхий хүмүүс тодроод байгаа ажээ. Гомбосүрэнгийн Баясгалан-Мэргэжлийн сургалттай биеийн тамирын дунд сургуулийн багш “Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Туг”-ын одон, Тунгалагийн Мөнхтуяа Үндэсний Шигшээ Багийн тамирчин “Алтангадас” одон, Жаргалсайханы Чулуунбат Үндэсний Шигшээ Багийн тамирчин “Алтангадас” одон, Даваасүхийн Отгонцэцэг Үндэсний Шигшээ Багийн тамирчин “Алтангадас”одон, Зоригтбаатарын Энхзориг Үндэсний Шигшээ Багийн тамирчин “Алтангадас” одон, Жаргалын Хаянхярваа Үндэсний Шигшээ Багийн тамирчин “Алтангадас” одон, Дугаржавын Батцэцэг продюсер “Хөдөлмөрийн Хүндэт” медаль, Цэрэндавгийн Гансэрээ “Хөдөлмөрийн Хүндэт” медаль, Рашийн Байгальмаа УДБЭТ-ийн балетчин “Хөдөлмөрийн Хүндэт” медаль, Зоригт ийн Уянга Урчуудын Эвлэлийн Хорооны уран барималч “Хөдөлмөрийн Хүндэт” медалиар тус тус шагнагдах юм байна.

Хуваалцах