Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайдын дүү осолдож нас баржээ

“Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал эрэгтэй энэ сарын 19-нд усанд осолдсон хэрэг гарсан юм. Осолдсон эрэгтэй Батлан хамгаалахын сайд Д.Бат- Эрдэнийн дүү байсан аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайдын дүү осолдож нас баржээ
Сайдын дүү осолдож нас баржээ. Зураг: МҮОНРТ

“Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал эрэгтэй энэ сарын 19-нд усанд осолдсон хэрэг гарсан юм. Осолдсон эрэгтэй Батлан хамгаалахын сайд Д.Бат- Эрдэнийн дүү байсан аж. Талийгаач Хяргас нуурын “Хэцүү хад” амралтад амарч байгаад хамт явсан хоёр хүнтэйгээ хөвдөг гудсаар хөвж, нуурын гол хэсэг рүү явжээ. Тэр үед хамт явсан хоёр хүн нь наана үлдэж, талийгаач ганцаараа хүн очихыг хориглосон хэсэг рүү очиход гудасных нь хий гарч, усанд осолдсон бололтой .Дүү нь нууранд осолдсон мэдээ авсан Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр ОБЕГ-ын Аврах тусгай ангийн усчин-аврагч 10 гаруй хүний хамтаар Хяргас нуурт 19-ний орой очсон байна. Аврагчид талийгаачийн цогцосыг хоёр хоног хайсны эцэст энэ сарын 21-нд нуурын 18 метрийн гүнээс олжээ.

Түлхүүр үг:хяргас
Хуваалцах