Сайдын зөвлөл хуралдлаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөл энэ оны анхны хурлаа хийлээ.
Мэдээллийн алба

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөл энэ оны анхны хурлаа хийлээ. Тус хурлаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамаарах, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийн 2019 оны тайланг хэлэлцлээ. Улсын их хурлын тогтоол, засгийн газрын шийдвэрийн тус салбарт хэрэгжүүлэхээр заасан зүйл заалтын хэрэгжилтийн гүйцэтгэл 91.19 хувьтай байна.
Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд тусгагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үзүүлэлтүүд 94.5 хувьтай үнэлэгджээ. Дээрх хурлаар мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц болон бусад асуудлаар танилцуулга мэдээлэл хийлээ. Хяналт, шинжилгээний дүгнэлт, тайлан мэдээний гүйцэтгэл өндөр хувьтай байгааг зөвлөлийн гишүүд сайшаалаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, Сайдын зөвлөлийн гишүүд салбарынхаа бодлого үйл ажиллагааг сайн мэддэг, санал бодлоо хэлдэг, олон нийтэд зөв ойлголт мэдээлэл өгч байх хэрэгтэйг сануулаад 2020 оны ажилд нь амжилт хүслээ.
Эх сурвалж: БСШУСЯ


















