Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын ажлын хүрээнд захирамж гаргажээ

“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар товч мэдээллийг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын ажлын хүрээнд захирамж гаргажээ
Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын ажлын хүрээнд захирамж гаргажээ. Зураг: МҮОНРТ

“Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар товч мэдээллийг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хийв. Тэрбээр “Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжих, түгээлт борлуулалтын сүлжээг байгуулах ажлын хүрээнд найман газрын захирамж гаргасан. Хан-Уул дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан түлшний үйлдвэрлэл явуулах 10 га газрыг олгон, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэ үйлдвэр барих ажлаа эхлүүлээд байна.

Мөн хашаа байшингаа Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувьд тооцуулан газраа Нийслэлийн газрын санд өгсөн иргэдийн 106 байршилд сайжруулсан түлшний борлуулалтын цэг байгуулах ажлыг “Тавантолгой түлш” ХК-тай хамтран зохион байгуулж, тавдугаар сарын 5-наас эхлэн жишиг цэгийг нээсэн” хэмээв.

Мөн “Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын төсөл арга, хэмжээн дээр техникийн нөхцөл олгох асуудал, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүссэн техникийн нөхцөл олгох, Налайхын үйлдвэр технологийн паркийн эрчим хүчний эх үүсвэр, түүний гарц, техникийн нөхцөл олгох шийдэл зэрэг асуудлуудын талаарх мэдээллийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Р.Дагдан хуралдаанд танилцуулав.

Хуваалцах