Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сайжруулсан түлшний үнсээр барилгын материал үйлдвэрлэх туршилтыг энэ 7 хоногт хийнэ

Сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх туршилтын ажлыг энэ долоо хоногт эхэлнэ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайжруулсан түлшний үнсээр барилгын материал үйлдвэрлэх туршилтыг энэ 7 хоногт хийнэ
Сайжруулсан түлшний үнсээр барилгын материал үйлдвэрлэх туршилтыг энэ 7 хоногт хийнэ. Зураг: МҮОНРТ

Сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэх туршилтын ажлыг энэ долоо хоногт эхэлнэ. Ингэснээр нийслэлийн агаарын бохирдлыг 4-5 хувиар бууруулна гэж тооцоолж байна. Эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн хоёр, Сонгинохайрхан дүүргийн хоёр хороонд туршилтаар хэрэгжүүлэх юм байна.

Иргэдийн хувьд таван шуудай үнсээр нэг шуудай сайжруулсан түлш авна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэллээ.

Хуваалцах