Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайжруулсан түлштэй холбоотой мэдээллүүдтэй Сүхбаатарын талбайд ирж танилцаарай...

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг энэ амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайжруулсан түлштэй холбоотой мэдээллүүдтэй Сүхбаатарын талбайд ирж танилцаарай...
Сайжруулсан түлштэй холбоотой мэдээллүүдтэй Сүхбаатарын талбайд ирж танилцаарай.... Зураг: МҮОНРТ

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг энэ амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр гэр, байшингийн дулаалгын материал, халаалтын шийдлүүд, эко автомашин, шинэ дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнээ танилцуулсан 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.

Мөн Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн байгууллагууд хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлаа танилцуулж байгаа юм.

Өнөөдөр үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр иргэн, аж ахуйн нэгж байгууллага дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний түгээлт борлуулалтын цэгийн мэдээлэл, орон байраа дулаалах зөвлөмж, тасалгааны цэцэг, мод үрсэлгээний талаарх зөвлөмж, мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байна. Мөн 5000 дугуйчдын парад, шохойн зургийн уралдаан, спорт, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Хуваалцах