Сайхан, Хутаг-Өндөр суманд хамгийн олон малчин өрх цахилгаан хэрэглэдэг
Булган аймгийн 6960 шахам малчин өрх цахилгааны эх үүсвэртэй болоод байгаа нь нийт малчин өрхийн 94.8 хувь нь юм. Тодруулбал, цахилгаан хэрэглэгчид урд оныхоос 2.8 хувиар нэмэгджээ.
Мэдээллийн алба

Булган аймгийн 6960 шахам малчин өрх цахилгааны эх үүсвэртэй болоод байгаа нь нийт малчин өрхийн 94.8 хувь нь юм. Тодруулбал, цахилгаан хэрэглэгчид урд оныхоос 2.8 хувиар нэмэгджээ. Сайхан, Хутаг-Өндөр суманд хамгийн олон буюу 706-714 малчин өрх гэрэл цахилгаан хэрэглэдэг болжээ. Ер нь Хутаг-Өндөр, Бугат, Дашинчилэнгийн нийт малчин өрх, Орхон, Булган, Бүрэгхангай, Тэшиг суманд 97.1-99.8 хувь нь цахилгааны эх үүсвэрээр хангагдан телевизийн олон сувгаас хэрэгцээтэйгээ сонгон дотоод, гадаадын мэдээлэл хүлээн авч, дуртай дуу хөгжим сонсон, хүнсний зүйлээ хөргөгчид хадгалж, хувцас хунараа угаалгын машинаар цэвэрлэж төв суурингийн жишгээр аж төрцгөөж байна. Мөдхөн хөдөө нутгийн малчид лаа гэж юу билээ гэх цаг ойртжээ.


















