Сайхан суманд сүүлийн 7 хоногт мал бэлчээрт гараагүй
Зарим аймаг, суманд хаваржилт хүндэрч мал бэлчих боломжгүй байгаагаас гадна өвс, тэжээл дутагдаж байна.
Мэдээллийн алба

Зарим аймаг, суманд хаваржилт хүндэрч мал бэлчих боломжгүй байгаагаас гадна өвс, тэжээл дутагдаж байна. Тухайлбал, Булган аймгийн Сайхан суманд сүүлийн 7 хоногт мал бэлчээрт гараагүй. Одоогоор тус суманд 4 мянган мал хорогдоод байна. Мөн аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс дууссан. Өөр аймгаас өвс, тэжээл татаж авахаар болсон. Гэсэн хэдий ч өвс, тэжээлийн үнэ өндөр учраас худалдан авахад хүндрэлтэй байгаа юм байна. Энэ талаар бид сумын Засаг дарга н.Ганболдоос утсаар тодрууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын найман аймгийн 30 гаруй суманд хаваржилт хүндрээд байна. Архангай, Булган, Орхон, Завхан, Увс зэрэг цас ихтэй аймагт Улсын нөөцөөс өвс, тэжээл олгож эхэлсэн. Зарим сумын малчид малаа хотондоо тэжээж байгаа учраас өвс, тэжээл хүрэлцэхгүй байгаа тухай мэдээлж байна.


















