"Сайханы сарлаг-2019" баяр болно
"Сайханы сарлаг-2019" уламжлалт арга хэмжээ тавдугаар сарын 25-ны бямба гарагт Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын "Ёлын ам" хэмээх үзэсгэлэнт газар болно.
Мэдээллийн алба

"Сайханы сарлаг-2019" уламжлалт арга хэмжээ тавдугаар сарын 25-ны бямба гарагт Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын "Ёлын ам" хэмээх үзэсгэлэнт газар болно.
Энэ арга хэмжээний үеэр олон ажил хийхээр төлөвлөжээ.
1. Сарлагийн тоо толгойг тоолох бүртгэх, сарлаг бүрт урамшуулал олгох
2. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах
3. Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
4. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах
5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
6. Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах
7. Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулах юм байна.



















