Сайн байна уу 2017...
МҮОНРТ-ийн цахим хуудас MNB.mn 2016 онд олон мянган контентыг уншигч та бүхэнд унших, сонсох, үзэх хэлбэрээр хүргэжээ. Үндэсний олон нийтийн гэсэн тодотголтой тус цахим хуудас МҮОНРТ-ийн бүхий л сувгийг та бүхэнд онлайнаар хүргэхээс гадна
Мэдээллийн алба

МҮОНРТ-ийн цахим хуудас MNB.mn 2016 онд олон мянган контентыг уншигч та бүхэнд унших, сонсох, үзэх хэлбэрээр хүргэжээ. Үндэсний олон нийтийн гэсэн тодотголтой тус цахим хуудас МҮОНРТ-ийн бүхий л сувгийг та бүхэнд онлайнаар хүргэхээс гадна улс төр, нийгэм, спортын олон арван үйл ажиллагааг онлайнаар шууд дамжуулсан юм. Жишээлбэл, Евро 2016 хөл бөмбөгийн тэмцээн, УИХ-ын 2016 оны сонгуулийн үйл ажиллагаа, Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын чуулга уулзалт, "РИО 2016" Зуны олимпын наадмыг зүй ёсоор нэрлэх байна.
Нэн ялангуяа дөрвөн жил тутамд зохион байгууллагддаг Зуны олимпын их наадмыг MNB.mn цахим хуудас гурван хэлбэрээр 16 хоногт 24 цагийн туршид шууд дамжуулахаас гадна Монголынхоо тамирчдын өрсөлдсөн тэмцээн бүрийг бичлэгээр өөрийн талбарт байршуулж, дэлхийн хаанаас ч нөхөн үзэх боломжийг олголоо. Энэ өдрүүдэд Монголын радио, Үндэсний телевиз, "Монголын мэдээ" телевизийн уран бүтээлчдийн дэмжлэг оролцоотойгоор олимпын бусад төрлүүдийн мэдээ мэдээллийг спорт сонирхогчдодоо цаг тухай бүрт нь шуурхай хүргэж чадсандаа таатай байна.
Улиран одож буй 2016 онд бидэнтэй хамт байж, санал бодол, мэдээлэл бүхнээ хуваалцсан та бүхэнд баярлалаа. Ирж буй 2017 онд бид олон олон нэн сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл, МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн туурвил бүтээлтэйгээр учран золгох болно.
УНШИГЧ, СОНСОГЧ, ҮЗЭГЧ ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ЦАХИМ ХУУДАС MNB.MN


















